1. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь SSAVEGOLD-ийн бие даасан борлуулагчийн борлуулалт, багийн бүтцэд үндэслэн олгох урамшууллыг ил тод, шударга тооцох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Бие даасан борлуулагч нь компанийн ажилтан биш бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулах, борлуулах, шинэ борлуулагчийг сайн дурын үндсэн дээр урьж бүртгүүлэх эрхтэй.
1.3.Урамшууллыг зөвхөн:
- Төлбөр бүрэн төлөгдсөн
- Бүтээгдэхүүн олгогдсон
- Системд баталгаажсан
- Буцаалт, цуцлалтгүй борлуулалтад тооцно.
1.4.Урамшуулал нь зөвхөн хүн элсүүлсний төлөө бус, бодитоор борлуулсан бүтээгдэхүүн, баталгаажсан борлуулалтын дүн болон багийн үйл ажиллагаанд үндэслэнэ.
2. Багцын үнэ, оноо
| Багц | Багцын үнэ | Оноо | Харьцааны хувь |
|---|
| I багц | 625,455₮ | 100 оноо | 6% |
| II багц | 1,534,545₮ | 300 оноо | 8% |
| III багц | 3,352,727₮ | 600 оноо | 10% |
2.1.Багцын оноо нь тухайн борлуулагчийн сонгосон багцад харгалзана.
2.2.Өөрийн худалдан авсан багцын оноо нь идэвхтэй эрх болон багцын түвшнийг тодорхойлоход хэрэглэгдэж болох боловч цолны шалгуурт тооцогдохгүй.
2.3.Цолны оноог зөвхөн багийн баталгаажсан борлуулалтаар үүссэн оноогоор тооцно.
2.4.Борлуулагч дээд багцад шилжсэн тохиолдолд харьцааны урамшууллын хувь нь шинэ багцын эрх баталгаажсан өдрөөс хэрэгжинэ.
3. Шууд урилгын урамшуулал
3.1.Бие даасан борлуулагч өөрийн урилгын кодоор шинэ борлуулагчийг бүртгүүлж, багцын төлбөрийг бүрэн төлүүлсэн тохиолдолд багцын үнийн 15 хувьтай тэнцэх шууд урилгын урамшуулал авна.
| Багц | Багцын үнэ | 15%-ийн урамшуулал |
|---|
| I багц | 625,455₮ | — |
| II багц | 1,534,545₮ | — |
| III багц | 3,352,727₮ | — |
3.2.Шууд урилгын урамшууллыг төлбөр бүрэн баталгаажиж, буцаалтын хугацаа дуусаны дараа олгоно.
3.3.Нэг хүнийг давхар бүртгэх, хуурамч мэдээлэл ашиглах, бусдын нэрээр бүртгэл үүсгэхийг хориглоно.
4. Харьцааны урамшуулал
4.1.Багийн бүтэц нь зүүн болон баруун хоёр талтай байна.
4.2.Харьцааны урамшууллыг тухайн тооцооны хугацаанд хоёр талд үүссэн баталгаажсан борлуулалтын бага талын дүнгээс бодно.
4.3.Харьцааны урамшууллын хувь:
- I багцын эрхтэй борлуулагч — 6%
- II багцын эрхтэй борлуулагч — 8%
- III багцын эрхтэй борлуулагч — 10%
4.4.Илүү талд үлдсэн оноог компанийн системийн нөхцөлийн дагуу дараагийн тооцооны хугацаанд шилжүүлэн хуримтлуулж болно.
4.5.Буцаалт, цуцлалт, хүчингүй захиалгын оноог хоёр талын нийт оноооноос хасна.
Жишээ
Зүүн талд 600 оноо, баруун талд 300 оноо үүссэн бол бага тал болох 300 оноонд харгалзах баталгаажсан борлуулалтын дүнгээс харьцааны урамшуулал тооцно.
5. Үеийн урамшуулал
5.1.Бие даасан борлуулагч Олборлогч цолд хүрсэн өдрөөс эхлэн үеийн урамшуулал авах эрхтэй болно.
5.2.Үеийн урамшууллын хувь:
| Үе | Урамшууллын хувь |
|---|
| 1-р үе | 8% |
| 2-р үе | 8% |
| 3-р үе | 8% |
| 4-р үе | 3% |
| 5-р үе | 1% |
| 6-р үе | 1% |
| 7-р үе | 1% |
| 8-р үе | 1% |
5.3.Олборлогч цолтой борлуулагчид өөрийн бүтцийн 1, 2, 3-р үеийн доод гишүүдэд компанийн системээр бодогдож, баталгаажсан урамшууллын дүнгийн 8 хувьтай тэнцэх үеийн урамшууллыг тооцож олгоно.
5.4.Үеийн урамшууллын суурь дүнд доод гишүүний бүтээгдэхүүний борлуулалтын нийт үнэ бус, зөвхөн компанийн системээр тухайн гишүүнд бодогдсон, олгохоор баталгаажсан урамшууллын дүн хамаарна.
5.5.Үеийн урамшууллыг доод гишүүний авах урамшууллаас хасахгүй. Тухайн гишүүн өөрийн урамшууллыг бүтнээр авах бөгөөд дээд борлуулагчийн үеийн урамшууллыг компанийн урамшууллын сангаас тусад нь олгоно.
5.6.Дараах нөхцөлийг хангасан урамшууллын дүнг үеийн урамшуулалд тооцно:
- Захиалга, төлбөр системд баталгаажсан
- Урамшуулал бодогдож, олгохоор батлагдсан
- Буцаалт, цуцлалтгүй
- Хуурамч болон давхар бүртгэлгүй
- Доод гишүүний гэрээ, эрх хүчинтэй байх.
5.7.Захиалга буцаагдах, төлбөр хүчингүй болох, урамшууллын тооцоо засагдах тохиолдолд түүнээс үүссэн үеийн урамшууллыг мөн буцаан тооцож, дараагийн урамшууллаас суутгаж болно.
Тооцооллын жишээ
Олборлогч цолтой борлуулагчийн:
1-р үеийн гишүүн 200,000₮
2-р үеийн гишүүн 100,000₮
3-р үеийн гишүүн 50,000₮
урамшуулал авсан бол нийт суурь дүн: 200,000 + 100,000 + 50,000 = 350,000₮
Олборлогчийн үеийн урамшуулал: 350,000 × 8% = 28,000₮
6. Цолны онооны үндсэн зарчим
6.1.Цолны шалгуурыг хоёр талын бага талд хуримтлагдсан баталгаажсан оноогоор тодорхойлно.
6.2.Борлуулагчийн өөрийн худалдан авсан багцын оноог цолны оноонд оруулахгүй.
6.3.Багийн гишүүний төлбөр буцаагдсан, захиалга хүчингүй болсон бол тухайн борлуулалтын оноог цолны тооцооноос хасна.
6.4.Цол, шагналын дэлгэрэнгүй нөхцөлийг Хавсралт №3 "Цол, шагнал, хүндэтгэлийн журам"-аар зохицуулна.
7. Урамшуулал бодох, олгох хугацаа
7.1.Урамшууллыг компанийн системд бүртгэгдсэн баталгаажсан мэдээлэлд үндэслэн бодно.
7.2.Урамшууллыг компанийн зарласан долоо хоног, (сар) бүрийн хуваарийн дагуу борлуулагчийн бүртгэлтэй банкны дансанд шилжүүлнэ.
7.3.Банкны дансны мэдээлэл буруу, дутуу, зөрүүтэй байвал шилжүүлгийг мэдээлэл засагдах хүртэл түр хойшлуулж болно.
7.4.Хуульд заасан татвар, шимтгэл суутгах шаардлагатай бол өөрийн орлогоо мэдэгдсэн тохиолдолд урамшууллаа авах эрхтэй болно.
7.5.Борлуулагч өөрийн урамшууллын тооцоотой холбоотой гомдлыг тооцоо гарснаас хойш 14 хоногийн дотор компанид бичгээр гаргана.
9. Урамшууллын хязгаарлалт
9.1.Урамшуулал нь компанийн баталгаажсан бодит борлуулалтын орлогоос үүснэ.
9.2.Урамшууллын нийт хэмжээ нь тухайн борлуулалтаас олгохоор баталсан дээд хэмжээнээс хэтрэхгүй.
12. Баталгаажуулалт
Борлуулагч энэхүү хавсралтыг уншиж танилцан, урамшуулал нь борлуулалтын үр дүн, багийн идэвх, буцаалт болон компанийн баталгаажуулалтаас хамаарахыг ойлгож зөвшөөрөв.
Компанийн нэр: Оюуны Хүрдэн ПЕРФЮМ ХХК
Брэнд: SSAVEGOLD