SSAVEGOLD Үнэртэн бүтээгдэхүүний үйлчилгээний нөхцөл
Эх PDF файлыг нээх / татах →НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1.Үйлчилгээний нөхцөлийн зорилго
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь SSAVEGOLD брэндийн үнэртэй ус, бахуур, үнэртүүлэгч болон бусад бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах, захиалах, түгээх, платформ ашиглахтай холбоотойгоор хэрэглэгч, худалдан авагч, бие даасан борлуулагч болон "Оюуны Хүрдэн ПЕРФЮМ" ХХК /цаашид "Компани" гэх/-ийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч нь энэхүү платформоор дамжуулан бүтээгдэхүүний мэдээлэл авах, захиалга өгөх, худалдан авалт хийх, бие даасан борлуулагчаар бүртгүүлэх болон Компанийн маркетингийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Брэндийн албан ёсны нэр: SSAVEGOLD
Компанийн нэр: "Оюуны Хүрдэн ПЕРФЮМ" ХХК
Албан ёсны вебсайт: ssavegold.com
1.2.Оюуны өмч
SSAVEGOLD нэр, лого, барааны тэмдэг, бүтээгдэхүүний нэршил, сав баглаа боодлын загвар, платформын дизайн, текст, зураг, аудио, видео, график болон бусад контент нь Компанийн өмч байна.
Компанийн албан ёсны бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр дээрх материалыг бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, өөрчлөх, нийтлэх, худалдааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.
Компанийн оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
1.3.Бүтээгдэхүүний мэдээлэл
Компани нь бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээ, найрлага, зориулалт, үнэ, урамшуулал болон ашиглах зааврын талаарх үнэн зөв мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх үүрэгтэй.
Бүтээгдэхүүний савлагаа, шошго, өнгө, дизайнд үйлдвэрлэлийн болон хөгжүүлэлтийн шаардлагаар бага хэмжээний өөрчлөлт орж болно. Ийм өөрчлөлт нь бүтээгдэхүүний үндсэн зориулалт, хэмжээ, чанарыг алдагдуулахгүй байна.
Үнэрийн мэдрэмж нь хүн бүрийн арьсны онцлог, үнэрлэх мэдрэмж, орчны температур болон хэрэглээний байдлаас шалтгаалан ялгаатай байж болно.
1.4.Хэрэглэгчийн мэдээлэл
Хэрэглэгч, худалдан авагч болон бие даасан борлуулагч нь платформд бүртгүүлэхдээ өөрийн нэр, утасны дугаар, хүргэлтийн мэдээлэл, төлбөр тооцоо болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
Буруу, дутуу, бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглан бүртгүүлснээс үүсэх эрсдэл, хохирлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцна.
1.5.Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Хэрэглэгч нь платформд бүртгүүлэх, захиалга баталгаажуулах эсвэл "Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна" гэсэн сонголтыг хийснээр энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Энэхүү нөхцөл нь хэрэглэгч платформд бүртгүүлсэн эсвэл захиалга баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.