Алт бол мөнхийн үнэ цэнэ өв соёл бат бөх чанарын бэлгэдэл. Үнэр бол хүний дурсамж, мэдрэмж оршихуйн үл үзэгдэх илэрхийлэл юм.
SSAVEGOLD брэндийг үүсгэн байгуулахдаа би энэ хоёр үнэ цэнийг нэгтгэн, Монголын байгаль, соёл, өв уламжлал, ур ухааныг дэлхийд таниулах зорилгыг өвөрлөсөн.
Монгол орны арц, ганга, хуш, агар, зандан, давирхай зэрэг байгалийн үнэт баялгийг орчин үеийн технологитой хослуулан, Монголд үйлдвэрлэсэн аюулгүй, чанартай, эрхэм бүтээгдэхүүн бүтээх нь бидний эрхэм зорилго юм. Үйлдвэрлэлийн шат бүрд чанар, ариун цэвэр, хариуцлагыг эрхэмлэн ажилладаг.
Бид зөвхөн үнэртэн үйлдвэрлэдэггүй. Бид Монголын үнэ цэнэ, үндэсний бахархал, ур ухааныг шингээсэн бүтээгдэхүүн бүтээж, дэлхийн зах зээлд хүргэхийг зорьдог.
SSAVEGOLD-ийн бүтээл бүр Монгол хүний үнэ цэнэ, гоо зүй, бахархлын илэрхийлэл байх болно.
Биднийг сонгон хэрэглэж, итгэл хүлээлгэж буй бүх хэрэглэгч, хамтрагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн:/ Б. Батмөнх /
Оюуны Хүрдэн Кристал ХХК
Оюуны Хүрдэн Перфют ХХК




