SSAVEGOLD Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 7 дугаар сарын 19
Эх PDF файлыг нээх / татах →НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Бодлогын зорилго
Энэхүү Нууцлалын бодлого нь "Оюуны Хүрдэн Перфюм" ХХК /цаашид "Компани" гэх/ SSAVEGOLD-ийн вебсайт, веб аппликэйшн болон цахим үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгч, худалдан авагч, бие даасан борлуулагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Брэндийн нэр: SSAVEGOLD
Компанийн нэр: "Оюуны Хүрдэн Перфюм" ХХК
Албан ёсны вебсайт: ssavegold.com
1.2.Хууль зүйн үндэслэл
Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын дараах хууль тогтоомж болон холбогдох бусад эрх зүйн актад нийцүүлэн хамгаална:
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль;
- Кибер аюулгүй байдлын тухай хууль;
- Иргэний хууль;
- Татварын холбогдох хууль тогтоомж;
- Цахим төлбөр, худалдаа, хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомж.
1.3.Бодлогыг зөвшөөрөх
Хэрэглэгч SSAVEGOLD-ийн платформд бүртгүүлэх, захиалга өгөх, худалдан авалт хийх, бие даасан борлуулагчаар бүртгүүлэх эсвэл "Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна" гэсэн сонголтыг хийснээр энэхүү Нууцлалын бодлоготой танилцаж, ойлгож, хувийн мэдээллээ бодлогод заасан зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.
1.4.Мэдээлэл хариуцагч
Хэрэглэгчийн мэдээллийг хариуцан цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах этгээд нь "Оюуны Хүрдэн Перфюм" ХХК байна.